НИЙГМИЙН ХАЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ - ТӨРИЙН ХАЛАМЖ ТАНЫ ТӨЛӨӨ

НИЙГМИЙН ХАЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Х.ЦЭРМАА

АНГЛИ УЛСЫН НИЙГМИЙН ХАМГААЛАЛ

2013-06-12 10:44

АНГЛИ УЛСЫН НИЙГМИЙН ХАМГААЛАЛ

Англи улс нь 59,3 сая хүн амтай, 242,0 мянган хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй. Англи улсад дэлхийн анхны нийгмийн хамгааллын тухай хууль болох Ядуучуудын тухай хууль 1601 онд гарч байсан өнө эртний түүхтэй орон. Өндөр насны тэтгэврийн хууль 1908 онд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн даатгалын тухай хууль 1911 онд, өндөр насны ба тэжээгчээ алдсаны даатгалын хууль нь 1925 онд батлагдсан байдаг байна. 1992 оноос хойш нийгмийн хамгааллын тогтолцоог шинэчлэх асуудлууд тавигдаж 1995 онд тэтгэвэрийн, 1999 онд нийгмийн халамжийн тогтолцоонд өөрчлөлт хийгдсэн бол 2000 онд хүүхдийн хамгааллын, тэтгэврийн зэрэг нийгмийн хамгаалалын зарим хууль  тогтоомжууд шинэчлэгдсэн байна.

Англи улсын нийгмийн хамгааллын систем нь даатгал, нийгмийн халамж, мөнгөн тэтгэмж, эмнэлгийн нэгдсэн үйлчилгээ гэсэн хэсгүүдээс бүрддэг байна. Английн халамжийн системд улсаас олгодог тэтгэмжүүдийг хамруулан орлогын дэмжлэг, ажил  хайх тусламж гэж ангилж болох юм. Орлогын хамгаалалтанд даатгалд хамрагдаагүй хүмүүст олгодог дараах тэтгэмжүүдийг оруулана. Үүнд:

1.    Хүнд гэмтэлтэй иргэдийн тэтгэмж: Шимтгэл шинжилгээ шаардахгүй, хөдөлмөрийн чадвараа 80%-иас дээш алдсан 20-иос дээш насны иргэдэд улсаас олгоно. Тэтгэмжийн үндсэн хэмжээ 7 хоногт 42,15 фун, насанд хүрсэн асруулагчид 25,00 фунт, эхний хүүхдэд 9,70 фунт, бусад нь 11,35 фунт нэмж олгодог. Мөн насны нэмэгдэл нь 40 настай бол 4,65 фунт, 40-49 настай бол 9,35 фунт, 50-59 насанд нь 14,65 фунт долоо хоног бүр нэмж олгодог байна.

2.    Тахир дутуугийн амьжиргааны тэтгэмж:/ ХБИ/ 65 наснаас эхлэж  тахир дутуу болсноос 3 сарын дараагаас/ олгодог. Хэмжээ нь халамж, асрамжийн үйлчилгээнээс хамаарч 7 хоног 14,65-55,30 фунтаар тогтоодог.

3.    Асаргааны тэтгэмж: 60 наснаас эхлэж  / Хөгжлийн бэрхшээлтэй болсноос 6 сарын дараагаас / олгодог. Хэмжээ хэрэгцээнээс хамаарч 7 хоногт 37,00-55,30 фунт байна.

4.    Хөгжлийн бэрхшээлтэй иргэний үйлчилгээний тэтгэмж: 7 хоногт 72 фунтээс доош орлогтой хүмүүс болон хүнд гэмтэлтэй иргэдийг бүтэн цагаар асрдаг. 7 хоногт 35 цагаас доошгүй цагийн үйлчилгээ үзүүлсэн хүмүүст олгодог. Энэ тэтгэмижйн хэмжээ нь 7 хоногт 41,75 фуни байх бөгөөд асрамжинд  нь байдаг хүмүүст нэмэгдэл олгодог.

5.    Ганц бие тэтгэвэрийн хүмүүст 7 хоногт 92,15 фунт,гэр өүлтэй хүхүүст 140,55 фунт олгохдоо бусад тэтгэвэр, тэтгэмжийн орлогыг хасдаг. Мөн эмнэлгийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх зорилгоор ганц бие хүнд 53,05-94,60 фунт олгодог байна.

6.    Тэжээгчээ алдсаны тэтгэмж: англид тэжээгчээ алдсны тэтгэмжид бэлэвсний тэтгэмж, тэжээгчээ алдсны тэтгэмж, оршуулагын тусламж хамаардаг байна. Бэлэвсний / өрх толгойлсон эцэг, эх/  тэтгэмжийг 19 хүртлэх насны хүүхэдтэй бэлэвсэн эцэг, эхэд олгодог.

7.    Тэжээгчээ алдсны тэтгэмжийг 45 нас хүрсэн хүүхэдгүй өрхөд олгодог байна.

Английн нийгмийн бодлогод ахмад настны эрүүл мэнд, хамгаалал, хүүхэд, гэр бүлийн асуудал чухал байр эзлэдэг. Ахмадуудын эрүүл мэнд, хамгааллын бодлого: Ахмадын эрүүл мэндийн бодлого нь Үндэсний эрүүл мэндийн үйлчилгээ болон орон нутгийн нийгмийн хамгааллын үйлчилгээгээр дамжиж хэрэгждэг. Үндэсний эрүүл мэндийн системийн хэсэгт гэрийн халамжийн үйчилгээ, гэрт нь  очиж үзэх сувилгаа,асаргаа хийх  үйлчилгээ халамж багтдаг бол орон нутгийн халамжийн арга хэмжээнд гэрт нь туслах үйлчилгээ, хүнсний хангамж, өдрийн үйлчилгээ ордог. Дэмжлэг үзүүлэх үйлчилгээнүүдэд эмнэлэг, сувилал, асрамжийн газрын үйлчилгээнүүд, гэрийн сувилал, асрамж халамжууд багтдаг. 1993 оноос гэрээр  үйлчилэх бодлогыг дэмжсэн хамт олонд түшиглэсэн үйлчилгээг нэвтрүүлэх өөрчлөлт хийсэн. Энэ өөрчлөлтөөр засгийн газар орон нутгийн засаг захиргаанаас шууд үзүүлдэг халамж, үйлчилгээний системийг өөрчилж үйлчлүүлэгчийн эрэлт, хэрэгцээг үндэслэж компани болон ашигийн бус байгууллагуудаас үйлчилгээг худалдаж авах замаар гүйцэтгэх болсон. Хүүхэд гэр бүлийн бодлого. Английн нийгмийн нэг хурц асуудал бол ганц бие гэр бүл юм. Ганц бие өрхийн тоо 25 жилийн өмнө 600 мянга байсан бол одоо бараг 3 дахин нэмэгдсэн байна. Хүүхэд бүрт  олгох  тэтгэмж, ажилтай боловч бага орлоготой өрхөд олгодог зээл зэрэг нь хүүхдийн хамгааллын бодлогын гол үндсэн чиглэлийг тодорхойлж байна. Англид  16 нас хүртлэх хүүхдэд тэтгэмж олгох бөгөөд анхны хүүхдэд 7 хоногт 15,50 фунт дараагийн хүүхдэд 10,35 фунт олгодог байна. 

Нийтэлсэн : admin | Уншсан (489) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. Nurma :
    2013-11-30 22:40

    hi ih heregtei medeelel bna Angli ulsiin daatgaliin togtoltsoonii tuhai haanaas yaj medeelel avch boloh we

Сэтгэгдэлийн тоо : 1

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл